100+
ТӨРЛИЙН ХООЛ
20+
БҮРЭЛДЭХҮҮН
10,000+
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
98%
СЭТГЭЛ ХАНАМЖ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Номадсын Сүлжээ Ресторанууд нь 2005 оноос эхлэн катеринг үйлчилгээ буюу явуулын рестораны үйлчилгээг хот болон хөдөө орон нутагт зохион байгуулж ирсэн туршлагатай. Өнгөрсөн хугацаанд Номадс Катеринг явуулын хоолны ресторан нь Монгол улсад 1500 гаруй байгууллагын 30-5000 хүртэлх хүнтэй хамт олны төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсанаас гадна Герман улс болон Бельги улсын олон улсын үзэсгэлэнд явуулын рестораны үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай ба одоогийн байдалаар тогтмол харилцдаг 200 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаж байна.

    Номадс катеринг Явуулын рестораны үйлчилгээ нь захиалагчийн хүссэн газарт очиж албан байгууллага, айл өрхийн төрөл бүрийн тэмдэглэлт ойн баяр, өдөрлөгт арга хэмжээ, аймаг сумдын ойн арга хэмжээ, хүүхдийн сэвлэг үргээх ёслол гэх мэт олон төрлийн баярын арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн рестораны түвшинд үйлчилгээг зохион байгууладаг ба захиалагчын хүссэн хоолны цэсийг зохиож санал болгодогоороо давуу талтай.

    Бид 20-иод рестораны 10 аад үндэстэн ястны өргөн сонголт бүхий хоолны цэсээр үйлчлэхээс гадна, менюны хоолны амталгаа танилцуулгыг захиалгын дагуу хийж амтлуулан үйлчилгээг санал болгон үйлчилдэг давуу талтай. Мөн арга хэмжээний онцлогт тохирсон чимэглэлийг хийх үйлчилгээтэй. Явуулын үйлчилгээний салбарт олон жил ажилласан боловсон хүчинтэйгээс гадна хоол үйлдвэрлэлийн хяналтын баг хамт олонтой. Үйлчилгээний хувьд 20 хүнтэй ширээнд 1 зөөгч 1 менежер ажилладаг үйлчилгээний төгс зохион байгуулалттай. 2000 зочинд бүрэн үйлчлэх үйлчилгээний бүрэн хэрэгсэл болон үйлчилгээний заалтай. Мөн үйлчилгээнд зориулсан эрүүл ахуйнд нийцсэн бүрэн тоноглогдсон хөргүүртэй машинаар үйлчилгээгээ үзүүлдэг.

БАГЦ МЕНЮ

БИДНИЙ ТУРШЛАГА

КАТЕРИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХОЛБОО БАРИХ

УТАС

И-МЭЙЛ ХАЯГ


©2024 НОМАДС КАТЕРИНГ